Friday, April 29, 2011

Хүүхдийн ханиадыг гэрийн нөхцөлд эмчлэх нь


Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд ханиад хүрэх нь хэцүү асуудлуудын нэг байдаг шүү дээ.  Хүүхэд ханиад хүрэх нь тун амархан байдаг учраас хүндрүүлэхгүй байх нь л чухал юм. Үүний тулд та зөвхөн эмчид найдах бус өөрөө хүүхдийнхээ ханиадтай тэмцэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс та бүхэндээ хүүхдийн ханиадыг хүндрэхээс урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэе.
Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та жимсний шүүсийг зайрмаг хэлбэрт оруулан хөлдөөж өгч болно. Хүйтэн зүйл идээд хоолой нь өвдөнө гэж бүү айгаарай. Хоолой өвдсөн үед харин ч хүйтэн зүйл идэх нь тустай байдаг шүү. Мөн сармистай шөл, тахианы шөл зэргийг өгөх нь сайн байдаг.
Гэрийн нөхцөлд хийж болох аюулгүй, амархан, үр дүнтэй эмчилгээ:
1. Зөгийн бал – Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж ханиалгыг зөөллөх үйлчилгээтэй. Ялангуяа хүүхэд шөнө ханиалгахыг намдаахад ханиалга дарах эмнээс илүү үр дүнтэй нь судалгаагаар тогтоогджээ. Халуун бүлээн усанд уусгаж, мөн халбаган дээр бага зэрэг бүлээсгээд өгч болно. Усанд уусгаж өгөхдөө дээр нь бага зэрэг нимбэгийн шүүс дусаавал илүү амттай, үр дүнтэй болно. Гэхдээ 1 наснаас доош хүүхдэд зөгийн бал өгч болохгүйг анхаараарай.