Saturday, November 13, 2010

Суулгалтыг байгалийн гаралтай аргаар гэрийн нөхцөлд эмчлэх нь

Суулгалт өвчний үед усархаг шингэнээр олон удаа суулгаж их хэмжээний шингэн бие махбодоос алдагддаг. Энэ нь бие махбодыг гадны хорт бодис болон халдвараас цэвэрлэх зорилготой өөрийгөө хамгаалах тогтолцоо юм. Суулгалтын үед заримдаа ходоод өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, халуурах гэх мэт зовиур давхар илэрдэг. Тэдгээр бүх шинж тэмдэг суулгалтын цаадахь шалтгаантай шууд холбоотой байдаг. Бактерийн гаралтай, вирусын гаралтай гээд төрөл бүрийн халдварын үед суулгалт хүндрэх тохиолдол элбэг. Ялангуяа бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс удаан хугацаагаар суулгаж шингэн алдвал эрүүл мэндэд хурдан хугацаанд муугаар нөлөөлнө. Хүчтэй эмээр суулгалтыг хүчээр зогсоож болох ч бие махбодын хорт бодис болон халдваруудыг хөөж гаргах тогтолцоог хүчээр зогсоож байна гэсэн үг юм. Мөн суулгалтыг зогсоох зорилготой олон эм бэлдмэл зарим тохиодолд ямар ч тус болж чаддаггүй нь нэгэнт тогтоогджээ. Тиймээс та суулгалт өвчний үед байгалийн гаралтай аргыг цаг алдалгүй хэрэглэж заншвал бие махбодын дархлааны системийг дэмжин сөрөг нөлөөгүйгээр суулгалт болон бусад зовиуруудыг намжаах боломжтой. Мөн суулгалтын үед улаан цусархаг шингэн алдаж байвал нэн дариу эмчид хандах хэрэгтэй. Энэ нь празитын гаралтай байна гэсэн үг юм. Мөн суулгалтын үед шингэний дутагдалд орвол эрүүл мэндэд аюултай учраас шингэнийг сайтар нөхөх нь хамгийн чухал эмчилгээ гэдгийг мартаж болохгүй. 

Танд хэрэгтэй зүйлс:
- Цэвэр ус
- Шөл
- Банана
- Алимны нухаш

Saturday, September 4, 2010

Одоо памперс хэрэггүй боллоо, харин хөтөвч авах цаг болжээ.


Таны хүүхэд төрсөн цагаасаа эхлэн живх буюу бидний нэрлэж заншсанаар памперс хэрэглэж заншсан бол хөлд орсон хойноо ч бие даан хөтөвчин дээр сууж сурахад хэцүү байдаг. Бид хүүхдээ хөтөвчинд суух болсон гэж бодох боловч заримдаа бяцхан хүүхдүүд маань бэлэн болоогүй байх нь бий. Ямартаа ч эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хөтөвчинд суулгаж сургахын тулд бага зэрэг бэрхшээлтэй тулгардаг шүү дээ. Та одоо хүүхдээ живхнээс гаргахаас шийдсэн бол энэ нийтлэл тус болно гэж итгэж байна.

Танд хэрэгтэй зүйлс:
• Хөтөвч
• Сонирхолтой зурагтай ном
• Шагнал

Хөхний хорт хавдараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?



Хөхний хавдрыг эмэгтэй хүний дайсан гэж болох юм. Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдар ихээр нэмэгдэж байна. Энэ нь байгаль орчны бохирдол, эрүүл чанартай хоол хүнсний хомсдол болон үр хөндөлт ихэссэнтэй холбоотой. Мэдээж ямарваа нэгэн хорт хавдраас 100% хамгаалах зүйл гэж байхгүй ч эрсдэлийг бууруулах хүчин зүйлүүд бий. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ эрсдэлээс өөрийгөө хамгаалах ерөнхий мэдлэгийг хүргэж байна.
Мөн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг зүйлүүд байдаг байна.
Хэрвээ,
  1. Таны ойрын төрлийн ( эмээ, ээж.. гэх мэт) хүмүүсээс хөхний хорт хавдраар өвчилж байсан бол.
  2. Та тамхи татдаг эсвэл тамхины утаатай орчинд байнга байдаг бол.
  3. Өдөр бүр эсвэл долоо хоногт хоёроос дээш удаа согтууруулах ундаа хэрэглэдэг бол.
  4. Химийн хортой орчинд ажиллаж амьдардаг бол. Жишээ нь: арьс ширний үйлдвэр гэх мэт.
  5. Үр хөндүүлж эсвэл хиймэлээр зулбуулах зүйл хэрэглэж байсан бол.
  6. Хүүхдээ огт хөхөөр хооллож байгаагүй болон хүүхэд төрүүлж байгаагүй бол.
Эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг ажээ.
Эрсдэлээс өөрийгөө хамгаалах ерөнхий зүйлс

Хөхүүл үед хөхөө хэрхэн арчлах вэ?

Хүүхдээ хөхөөр хооллоно гэдэг хүүхдийнхээ төлөө таны хийж болох хамгийн сайн зүйл юм. Энэ нь танд ч бас олон талын ашигтай. Ямар ашиг тустайг нь цухасхан дурдая.
Хүүхдэд ямар ашигтай вэ?
Хөхний сүүний найрлагыг эрдэмтэд одоо хүртэл бүрэн нээж чадаагүй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн уураг, тос, эрдэс бодис, витаминаар баялагаас гадна бактери, нян, мөөгөнцөрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулсан байдаг. Бас нэг гайхалтай зүйл бол хүүхэд бүрийн сүү өөр өөр найрлагатай байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл таны сүү зөвхөн таны хүүхдэд л зориулагдсан хэзээ ч давтагдашгүй онцлог найрлагатай байдаг гэсэн үг. Дутуу төрсөн үед эхийн сүү илүү тослог, илүү тэжээллэг байдаг гэнэ шүү. Гайхалтай байгаа биз. Хөхөөрөө хооллож буй хүүхэд эрүү чийрэг өсдөг.
Хүүхдээ хөхөөр хооллох нь эхэд ямар ашигтай вэ?
Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдгийг маш олон судалгаа баталжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай.