Wednesday, September 21, 2011

Элэгний эрүүл мэндэд тустай хоол хүнс


Элэгний эрүүл мэндэд тустай хоол хүнсийг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж болно.
Эхнийх нь элэг цэвэршүүлж хоргүйжүүлэх нөлөөтэй хоол хүнс. Дараагийх нь исэлдэлтийн эсрэг нөлөөтэй хоол хүнс. Исэлдэлтийн эсрэг хоол хүнс нь элгийг хоргүйжүүлэх явцад элэгний эд эсийг хамгаалах ач тустай юм. 
Доорх хоол хүнс нь элэгний эрүүл мэндэд ач тустай хоол хүнснүүд юм:

Сонгино Сармис
Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гормоныг цэвэрлэхэд нэн чухал. Үнэндээ сармисны ач тусыг тоочоод барахгүй бөгөөд элэг төдийгүй олон өөр эрхтэний эрүүл мэндэд тустай байдаг.  Мөн сармис нь бактери вирусын эсрэг нөлөөтэй учраас хүний биеийн эсэргүүцлийг дэмждэг. Тиймээс та хоол хүнсэндээ сармисыг аль болох их хэрэглэж байх хэрэгтэй.

Friday, April 29, 2011

Хүүхдийн ханиадыг гэрийн нөхцөлд эмчлэх нь


Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд ханиад хүрэх нь хэцүү асуудлуудын нэг байдаг шүү дээ.  Хүүхэд ханиад хүрэх нь тун амархан байдаг учраас хүндрүүлэхгүй байх нь л чухал юм. Үүний тулд та зөвхөн эмчид найдах бус өөрөө хүүхдийнхээ ханиадтай тэмцэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс та бүхэндээ хүүхдийн ханиадыг хүндрэхээс урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэе.
Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та жимсний шүүсийг зайрмаг хэлбэрт оруулан хөлдөөж өгч болно. Хүйтэн зүйл идээд хоолой нь өвдөнө гэж бүү айгаарай. Хоолой өвдсөн үед харин ч хүйтэн зүйл идэх нь тустай байдаг шүү. Мөн сармистай шөл, тахианы шөл зэргийг өгөх нь сайн байдаг.
Гэрийн нөхцөлд хийж болох аюулгүй, амархан, үр дүнтэй эмчилгээ:
1. Зөгийн бал – Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж ханиалгыг зөөллөх үйлчилгээтэй. Ялангуяа хүүхэд шөнө ханиалгахыг намдаахад ханиалга дарах эмнээс илүү үр дүнтэй нь судалгаагаар тогтоогджээ. Халуун бүлээн усанд уусгаж, мөн халбаган дээр бага зэрэг бүлээсгээд өгч болно. Усанд уусгаж өгөхдөө дээр нь бага зэрэг нимбэгийн шүүс дусаавал илүү амттай, үр дүнтэй болно. Гэхдээ 1 наснаас доош хүүхдэд зөгийн бал өгч болохгүйг анхаараарай.

Thursday, January 20, 2011

Цус харвалтаас сэргийлэх нь

Монголын төдийгүй дэлхийн хүн амын дунд цус харвалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Цус харвалт нь ихэвчлэн судасны нарийсал, цусны даралт ихдэлтээс үүдэлтэй байдаг. Та өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.


Цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:
1. Биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барьж, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх. Долоо хоногт доод тал нь 4 удаа явган алхах, өглөө гүйх зэрэг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өөх тос багатай эрүүл хүнсээр хооллож, жимс ногоог түлхүү хэрэглэх.

Цусны даралт ихсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ялангуяа нас тогтсон хүмүүс цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Учир нь цусны даралт ихдэх өвчин эхэн үедээ ямар ч зовиургүй байдаг байна. Даралт ихэдсэнээс болж бөөрний дутагдал, зүрхний шигдээс гээд олон төрлийн өвчинд өртөх өндөр эрсдэлтэй болдог. Хэрвээ даралт нэгэнт ихэддэг болсон бол зөвхөн эм ууснаар сайн эмчилж чадахгүй. Хүссэн хүсээгүй бид нас ахих тусмаа энэ өвчин нүүр тулгарах эрсдэл ихэсдэг учраас эртнээс биеээ эрүүл байлгахын тулд хичээх нь зүйтэй буйзаа. 


Даралт ихтэй хүмүүс байнгын дасгал хөдөлгөөн, хангалттай амралт болон зөв хооллолтын горимыг дагаж мөрдөх ёстой. Хүнсэндээ ногоо жимсийг ахиу хэрэглэж, уураг ихтэй хоолноос татгалзсанаар цусны даралт ихдэхээс урьдчилан сэргийлж чадна. Хүнсний зүйлнээс мах, өндөг хоёр хамгийн ихээр даралт ихэсгэдэг. Мөн давсныхаа хэрэглээг багасгах буюу өдөрт тал цайны халбаганаас илүү давс хэрэглэж болохгүй.
Доорхи хүнсний зүйлсийг тогтмол хэрэглэснээр даралт ихдэлтээс урьдчилан сэргийлнэ.
• Будаа
Будаанд агуулагдах тослог, холестерин болон давсны хэмжээ маш бага тул даралт ихтэй хүмүүс хэрэглэх нь зохимжтой ажээ. Бор будаанд агуулагдах кальци нь мэдрэлийн системийг амрааж, даралт ихдэлтийн зовиуруудыг багасгах тустай.