- Үхрийн цул мах
- Бүхэл үрийн гурил
- Гурвалжин будаа
- Шар будаа
- Хөц будаа
- Хүрэн шош
- Горох
- Овьёос
- Сүү цэвэр түүхий.
- Тараг. Цэвэр гэр аргаар бүрсэн. Чихэргүй.
- Өндөг
- Хушга
- Үзэм
- Bio juice Алим болон жүрж
- 10 ш 1.5 литрийн цэвэр ус
- Банана
- Киви
- Монгол лууван
- Монгол төмс, байцаа, хүрэн манжин
- Сармис сонгино
- Брокколи, цэцэгт байцаа
- Бөцай
- Монгол улаан лооль, өргөст хэмх
- Extra Virgin olive oil
- Амтат улаан чинжүү
- Консервлосон сайра, эсвэл сельди. Нэмэлт бодисгүй.
- Элэг
- Ногоон сонгино
- Хар талх, хөх тарианы талх
- Савтай сүү үйдвэрийн Шинэ сүү.
- Цэвэр монгол түүхий зөгийн бал гэх мэт.
Зарим хоолны жор
Тарагны шейк
300 мл тараг
1ш банана
1 халбаг цэвэр зөгийн бал
Хийх: бүгдийг blender- т хийгээд сайтар хутгана. Удаан хадгалахгүй шууд ууна.
Гранола
Овьёос 400 гр
Хар овьёос 100 гр
Үзэм 200 гр
Хушга 100 гр
Экстра Виржин Олив тос – 2 том халбага
Цэвэр зөгийн бал – 3 том халбага
Синнамон – 1 жижиг халбага (хийхгүй ч байж болно)
Хийх: том хавтгай хайруулын тавганд оливын тосоо хийгээд маш зөөлхөн гал дээр тавиад дээрээс нь бүх овьёосоо хийнэ. 30 минут орчим хутгаж хуурч байгаад дээрээс нь үзэм самар болон зөгийн балаа хийж хутгана. Тэгээд хэсэг хутгаж байгаад гаргаад сэврээж хөргөөнө. Хөрж хуурай болсных нь дараа хуурай тагтай саванд хийгээд хөргөгчинд хадгална.
Хэрэглэх: Аль цагт хүссэн үедээ гранолагаа сүү эсвэл тараг хийгээд идэж болно.
Өдөрт заавал идэх ёстой хоолны жишээ
(Үүнээс илүү идэх ёстой гэж ойлгох хэрэгтэй)
Нэр | Тоо хэмжээ | Агуулагдах уураг гр | Бусад витамин эрдэсүүд |
Үхрийн мах | 100гр | 20гр | төмөр |
Загас | 100 гр | 15гр | Төмөр, омега 3 |
Өндөг | 2ш | 14гр, | Вит Д, К |
Сүү | 300 мл | 7гр | Кальци, Д..тос |
Тараг | 300 мл | 7гр | Кальци, С...тос |
Гурвалжин будаа | 1 аяга | 5гр | Зинк, ислэг... |
Овьёос юмуу гранола | 1 аяга | 7гр | Зинк, ислэг... |
Хар талх | 4 зүсэм | 4гр | Зинк, ислэг... |
Банана | 1ш | Витамин эрдэсүүд | |
Киви | 1ш | Вит С.... | |
Улаан чинжүү | 1 том | Вит С.... | |
Улаан лооль | 2ш | Вит С.... | |
Өргөст хэмх | 1ш | Витамин эрдэсүүд | |
Төмс Лууван болон бусад хүнсний ногоо | 1гр | Витамин эрдэсүүд, нүүрс ус | |
Сонгино сармис | Аль болох их | ||
Брокколи | 1 том | Кальци, Вит С, ногоон ургамал | |
Цэвэр ус | 2 литр | ||
Жүржийн шүүс | 1 аяга буюу 250мл | Вит С | |
Луувангийн цэвэр шүүс | 1 аяга | Вит А болон бусад | |
Үзэм, хушга, Almond буюу бүйлсийн самар | Бага зэрэг | Уураг, төмөр.... | |
Олив тос | Хоолондоо | Вит Е, омега 3, ашигтай тос | |
Нийт уураг ойролцоогоор -80 гр уураг | |||
Мөн ногоон цай, нохойн хошууны цай гээд кафейнгүй цай ууж болно. |