Thursday, January 20, 2011

Цус харвалтаас сэргийлэх нь

Монголын төдийгүй дэлхийн хүн амын дунд цус харвалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Цус харвалт нь ихэвчлэн судасны нарийсал, цусны даралт ихдэлтээс үүдэлтэй байдаг. Та өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.


Цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:
1. Биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барьж, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх. Долоо хоногт доод тал нь 4 удаа явган алхах, өглөө гүйх зэрэг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өөх тос багатай эрүүл хүнсээр хооллож, жимс ногоог түлхүү хэрэглэх.

Цусны даралт ихсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ялангуяа нас тогтсон хүмүүс цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Учир нь цусны даралт ихдэх өвчин эхэн үедээ ямар ч зовиургүй байдаг байна. Даралт ихэдсэнээс болж бөөрний дутагдал, зүрхний шигдээс гээд олон төрлийн өвчинд өртөх өндөр эрсдэлтэй болдог. Хэрвээ даралт нэгэнт ихэддэг болсон бол зөвхөн эм ууснаар сайн эмчилж чадахгүй. Хүссэн хүсээгүй бид нас ахих тусмаа энэ өвчин нүүр тулгарах эрсдэл ихэсдэг учраас эртнээс биеээ эрүүл байлгахын тулд хичээх нь зүйтэй буйзаа. 


Даралт ихтэй хүмүүс байнгын дасгал хөдөлгөөн, хангалттай амралт болон зөв хооллолтын горимыг дагаж мөрдөх ёстой. Хүнсэндээ ногоо жимсийг ахиу хэрэглэж, уураг ихтэй хоолноос татгалзсанаар цусны даралт ихдэхээс урьдчилан сэргийлж чадна. Хүнсний зүйлнээс мах, өндөг хоёр хамгийн ихээр даралт ихэсгэдэг. Мөн давсныхаа хэрэглээг багасгах буюу өдөрт тал цайны халбаганаас илүү давс хэрэглэж болохгүй.
Доорхи хүнсний зүйлсийг тогтмол хэрэглэснээр даралт ихдэлтээс урьдчилан сэргийлнэ.
• Будаа
Будаанд агуулагдах тослог, холестерин болон давсны хэмжээ маш бага тул даралт ихтэй хүмүүс хэрэглэх нь зохимжтой ажээ. Бор будаанд агуулагдах кальци нь мэдрэлийн системийг амрааж, даралт ихдэлтийн зовиуруудыг багасгах тустай.