Thursday, January 20, 2011

Цус харвалтаас сэргийлэх нь

Монголын төдийгүй дэлхийн хүн амын дунд цус харвалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Цус харвалт нь ихэвчлэн судасны нарийсал, цусны даралт ихдэлтээс үүдэлтэй байдаг. Та өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.


Цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:
1. Биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барьж, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх. Долоо хоногт доод тал нь 4 удаа явган алхах, өглөө гүйх зэрэг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өөх тос багатай эрүүл хүнсээр хооллож, жимс ногоог түлхүү хэрэглэх.
2. Манай монголын нөхцөлд жимс ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэнэ гэдэг хэцүү шүү дээ. Ялангуяа сүүлийн үед монголд орж ирж буй жимс хүнсний ногооноос химийн хорт бодисууд ихээр илрэх болсон. Тиймээс бид хүнснээсээ авч чадахгүй байгаа амин дэм, хүнсний исэл, эрдэс бодисуудыг ямар нэгэн өөр арга замаар нөхөж авах хэрэгтэй. Найдвартай байгууллагуудаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэж болно. Жишээ нь: Зүрх судас болон тархины үйл ажиллагааг тэтгэх тустай тэжээлүүд: Лецитин, ГинкоБилоба, Co Enzyme Q10, Омега 3 тосны бэлдмэл гэх мэт. 
3. Цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж, даралт ихдэлтээс урьдчилан сэргийлж байх. Цусны даралт ихсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?хэмээх нийтлэлийг уншаарай.
4. Цусан дахь холестерины хэмжээг хянах. Малын гаралтай өөх тос бага хэрэглэх. 
5. Тамхинаас татгалзах. Хэрвээ та тамхи татдаг бол цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тамхины никотон нь судас нарийсгаж, тархины цусан хангамжийг бууруулдаг байна.
6. Архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэснээс болж залуу хүмүүс хүртэл цус харвалтанд өртөх магадлалтай болдог.
7. Өтгөн хаталтаас сэргийл. Өтгөн хатах нь бие махбодод хортойгоос гадна хүчтэй дүлснээс болж зүрх болон судсанд даралт өгдөг байна.
8. Стресс ядаргаанаас ангид байх. Сэтгэлийн стресс бухимдал даралт ихэсгэж, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан зүйл. Стресс тайлах арга техникүүдийг эзэмшиж, өөрийгөө үргэлж тайван байлгахыг хичээ.
9. Сармис бол цус цэвэршүүлж, шингэрүүлэх тустай байгалийн эм юм шүү. Сармисыг хоол ундандаа түлхүү хэрэглээрэй.

Бидний ихэнх нь цус харвалтын өмнөх шинжүүдийг мэдэхгүйгээс болж эрсдэлд өртөх аюултай байдаг. Хэрвээ танд доорхи шинж тэмдэгүүд байнга болон гэнэт тохиолдвол эмчид хандахыг зөвлөж байна: 
• Юм ярихад бэрхшээлтэй болж хэл ам ээдрэх
• Биеийн нэг тал мэдээ алдах, бадайрах
• Толгой эргэх, алхахад бэрхшээлтэй болох
• Нүд бүрэлзэх
• Толгой байнга өвдөх

No comments:

Post a Comment