Thursday, January 20, 2011

Цусны даралт ихсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ялангуяа нас тогтсон хүмүүс цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Учир нь цусны даралт ихдэх өвчин эхэн үедээ ямар ч зовиургүй байдаг байна. Даралт ихэдсэнээс болж бөөрний дутагдал, зүрхний шигдээс гээд олон төрлийн өвчинд өртөх өндөр эрсдэлтэй болдог. Хэрвээ даралт нэгэнт ихэддэг болсон бол зөвхөн эм ууснаар сайн эмчилж чадахгүй. Хүссэн хүсээгүй бид нас ахих тусмаа энэ өвчин нүүр тулгарах эрсдэл ихэсдэг учраас эртнээс биеээ эрүүл байлгахын тулд хичээх нь зүйтэй буйзаа. 


Даралт ихтэй хүмүүс байнгын дасгал хөдөлгөөн, хангалттай амралт болон зөв хооллолтын горимыг дагаж мөрдөх ёстой. Хүнсэндээ ногоо жимсийг ахиу хэрэглэж, уураг ихтэй хоолноос татгалзсанаар цусны даралт ихдэхээс урьдчилан сэргийлж чадна. Хүнсний зүйлнээс мах, өндөг хоёр хамгийн ихээр даралт ихэсгэдэг. Мөн давсныхаа хэрэглээг багасгах буюу өдөрт тал цайны халбаганаас илүү давс хэрэглэж болохгүй.
Доорхи хүнсний зүйлсийг тогтмол хэрэглэснээр даралт ихдэлтээс урьдчилан сэргийлнэ.
• Будаа
Будаанд агуулагдах тослог, холестерин болон давсны хэмжээ маш бага тул даралт ихтэй хүмүүс хэрэглэх нь зохимжтой ажээ. Бор будаанд агуулагдах кальци нь мэдрэлийн системийг амрааж, даралт ихдэлтийн зовиуруудыг багасгах тустай.

• Тарвас (шийгуа)
Тарвас нь даралт ихдэлтээс хамгаалах байгалийн хүчирхэг зэвсэг юм. Тарвасны үрэнд агуулагдах бодисууд нь цусны ханийг тэлж өгсөнөөр даралтыг ч мөн бууруулдаг байна. Үрийг нь хатаасан, хуурсан гээд аль хэлбэрээр хэрэглэж болно.
• Нимбэг
Нимбэг болон нимбэгийн төрлийн жимснүүдийг даралт ихтэй хүмүүс байнга хэрэглэж байх ёстой. Хальс болон шүүсэнд нь П витамин ихээр агуулагддаг. Энэ витамин нь судасны ханийг бэхжүүлж, цус харвалтаас урьдчилан сэргийлэх тустай.
• Сармис
Сармис нь нарийн судаснуудын лугшилтыг багасгаж, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжсэнээр толгой эргэх, нүд харанхуйлах, амьсгал давчдах зэрэг зовиуруудыг үгүй болгодог. Сармис нь үүгээр ч зогсохгүй олон талын ашиг тустай.
• Ногоон цай
ногоон цайг өдөр бүр хэрэглэснээр зарим төрлийн хавдараас урьдчилан сэргийлэхээс гадна зүрх судасны өвчинд ч тустай ажээ. Мөн биеийн жинг багасгаж, бие махбодыг хоргүйжүүлдэг байна.

No comments:

Post a Comment